Гал унтраах тактикийн сургуулиар алба хаагчид аливаа гамшиг осол тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага туршлагтай боллоо. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангитай хамтарсан төлөвлөгөөний дагуу "Гал унтраах тактик"-ийн сургуулийг "Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай салбар"-ын алба хаагчидад 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр такикийн сургууль зохион байгуулсан юм.

Сургалт дадлагын үеэр гамшгийн үед өөртөө болон бусдад анхны тусламж дэмжлэг үзүүлэх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба хаагчдаар өөрөө өөрсөндөө үзүүлж дадлага сургууль хийлээ. Ингэснээр аливаа гамшиг осол тохиолдоход цаг алдалгүй анхны тусламж үзүүлж  гал түймэр унтраах, аврах ажиллагааны арга техникийг сургалтаар зааж өгч бодит байдалд дээр суурилсан сургалт боллоо