Ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлийн сургалтанд ашиглагдаж байгаа химийн хорт болон аюултай бодисуудын ашиглалт, хадаглалтыг сайжруулах хүрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх химийн хичээлийг бодит туршилттай зохион байгуулах боломжуудыг илрүүлэх, төрийн байгууллагуудын харилцан туршлага солилцож хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чигэлсэн сургалт 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урлаг зааланд 4 цагийн багтаамжтай сургалтанд 40 химийн багш хамрагдалаа. Сургалтыг Боловсрол соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан юм.

Сургалтын үер химийн аюултай бодисоос үүсэх галын аюулгүй байдал, химийн хортой бодисын аюулгүй хэрэглээ, Энгийн ба аюултай хог хаягдлаас үүсэх орчны бохирдол ба түүнээс урьдчилан сэргийлэх гэсэн сэдвүүдээр харилцан тушлага солилцох мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт болсон юм.