“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-аас 300 саяын хөрөнгө оруулалтаар Гал түймэр унтраах, аврах гэрээт 58 дугаар ангид 2019 онд 2 сард үйлдвэрлэгдсэн УРАЛ-5557 АЦ-6.0-40  Тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өглөө. Энэхүү автомашин нь гал унтраах зориулалттай, 6000л усны багтаамжтай, хөдөлгүүрийн багтаамж-11150, бүх жин 16300кг, ө-жин 9075кг, суудлын тоо-6  гэсэн техникийн үзүүлэлттэй Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон туулах чадвар өндөр автомашин юм.

Автомашиныг хүлээлгэж өгөх ажиллагаанд Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар болон Гал түймэр унтраах, аврах гэрээт 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ