Гал түймэр унтраах аврах 81 дүгээр анги нь үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад гал түймрийг унтраах, арга зүйн тактик, онцлогыг судлах, шаардлагтай хүн хүч хэрэгслийг тооцох, Гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, тэсвэр хатуужлыг сайжруулах, тухайн байгууллагын ажилчин албан хаагчид хамтын ажиллагаа, дотоод зохион байгууллалт, галын бүлгэмүүдийн гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг байгаа хэмжээнд нь унтраах, гал түймрийн үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургах зорилгоор Баян-өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах 26-р цэцэрлэгтэй хамтарч Тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Сургуулийг цэцэрлэгийн байранд газар хөдлөлт болсоны улмаас барилгын зарим хэсэгт нуралт үүсч, цахилгаан угсралт тасалдсанаар барилгын 1 давхарт байрлах гал зуухны өрөөнд  гал түймэр гарч цахилгаан тасарч, өрөө тасалгаагаар утаа тархаж аврах зам гарц хаагдаж, нөхцөл байдал хүндэрлээ гэсэн цагийн байдлаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны 14 цаг 30 минутанд эхлүүлэн ажилласан.

Тус тактикийн сургуульд 26 дугаар цэцэрлэгийн 240 хүүхэд, 45 багш, ажилтан, Цагаанчулуут багийн Засаг даргын ажлын албанаас 8, Хорооллын цагдаагийн хэсгээс 4 алба хаагч, 1 техник хэрэгсэл, “Үйлс бадрах” өрхийн эрүүл мэндийн төвийн 3 эмч, 1 техник хэрэгсэл, Гал түймэр унтраах, аврах ангиас 30 алба хаагч, 3 техник хэрэгсэл нийт 322 ажилтан, албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй амжилттай зохион байгуулагдсан байна.

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ