Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”, 2011 оны МУЗГ-ын 339, 340 дүгээр тогтоолын хүрээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги нь Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн Оношлошоо эмчилгээний төвтэй хамтран Команд штабын сургуулийг зохион байгууллаа. 

Сургууль 2019 оны 03 дугаар сарын 21-ний 16 цагт гал түймэр унтраах, аврах ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, химийн хорт бодистой ажиллах арга хэмжээнүүдийг нэгтгэсэн 3 цагийн байдлыг өгч команд штабын сургуулийг зохион байгуулсан байна. 

Сургуульд Онцгой байдлын газар, гал унтраах анги болон эрэн хайх, аврах ангиас нийт 56 алба хаагч, 5 техник хэрэгсэл, Бүсийн Оношлогоо эмчилгээний төвөөс 502 эмч, ажилтан, 244 өвчтөн, 5 техник хэрэгсэл, Авто тээврийн төвөөс 5 алба хаагч, 1 техник хэрэгсэл, Цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч, 1 техник хэрэгсэл, Улаан загалмайн хорооноос 15 ажилтан, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас 8 алба хаагч, 1 техник хэрэгсэл оролцож  нийт 825 ажилтан, алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр тус тус амжилттай зохион байгуулагдсан байна. 

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ