Тус хэлтсээс нийслэлийн Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу салааны захирагч, салааны захирагчийг түр орлон гүйцэтгэгч, гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааны үндсэн, тусгай, туслах, шуурхай албаны автомашины жолооч бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, аюулгүй ажиллагааг  хангах, мэргэжлийн мэдлэг болон техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах, ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах ажлын хүрээнд гал унтраах шуурхай албаны автомашины жолооч нарт танхимын сургалтыг Гал түймэр унтраах,аврах 14 дүгээр ангийн сургалтын танхимд зохион явууллаа.

Сургалтад дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч дэслэгч Бямбадагва тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, бичиг баримтын бүрдэлд  үзлэг хийж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Тусгай дуут дохио ашиглах журмын талаар мэдээлэл олголоо.