Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит А/75 дугаар захирамжийн дагуу Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 6 байгууллагын 11 багийн 120 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин дараах төрлүүдээр өрсөлдлөө.

Үүнд: Гранатын талбай, торон саадтай тактикийн ажиллагаа, буудлага, саадын зурвас, хөнөөлийн голомт дахь ажиллагаа, цэргийн байр зүй, үйл олноор хөнөөх зэвсгээс хамгаалах норматив зэрэг 7 цэгийн даалгаврыг гүйцэтгэн 10 километрийн маршид оролцсон юм. Марш тактикийн тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 3 дугаар баг, дэд байранд Онцгой байдлын газрын 1 дүгээр баг, гутгаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 2 дугаар багийн тамирчид шалгарлаа. Нийт баг тамирчиддаа баяр хүргье.

АССУСАХ мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Бат-Ирээдүй