Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Жаргалант” сэргээн засах, давтан төвийн ажилтан, албан хаагч 30 хүнд “Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх” сэдвээр танхимын сургалтыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгууллаа.

Сургалтаар 2017 онд батлагдсан Засгийн газрын 67 дугаар тогтоол газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх тахиулах өдөр, 2011 онд батлагдсан 339, 340 дүгээр тогтоол болон гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор  ажиллах талаар мэдээлэл өгч ажилласан байна.