Тус газрын урьдчилан сэргийлэх тасаг байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК-ийн 52 ажилтанд 4 цагийн танхимын сургалтыг “Галын аюулгүй байдлын тухай хууль”, Гал түймэр, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар сэдвүүдээр тус компаны сургалтын танхимд 2019 оны 02 дугаар сарын 18,19,26-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаа.