Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан “Ой хээрийн гал түймэртэй тэмцэх автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх” нэгдсэн арга хэмжээ, Онцгой байдлын газрын даргын баталсан “Аранзны үзлэг”-ний удирдамжит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн Орхон аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах анги, салбаруудыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 06:00 цагт Яаралтай цуглар дохиогоор ажиллаж жагсаалын болон аранзны үзлэгийг зохион байгуулж бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажилласан. Мөн ажлын хүрээнд Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Ой, хээрийн түймэр унтраах” дадлага сургуулийг хээрийн нөхцөлд зохион байгуулж цагийн байдал дээр ажиллан ололт, амжилт, дутагдалтай талуудыг хэлэлцэн үнэлгээ дүгнэлт өгч ажилласан байна. 


АССУСАХ мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Бат-Ирээдүй