Аймгийн ОБГ-аас аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, объектын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн тоо, хохирол, эрсдлийг бууруулахад ААНБ-ын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ДАРХАН ОЮУТ” сувилалын 12 ажилтанд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.5 цагийн танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулж болзошгүй гал түймэр техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх ном, гарын авлагаар хангаж ажиллаа.