Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага” нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” санаачлагын хүрээнд “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл орон нутагт анх удаа Орхон аймагт амжилттай хэрэгжилээ. 

 Төслийн хүрээнд Баян-Өндөр сумын 6 баг (Уртын гол, Яргуйт, Даваат, Говил, Цагаанчулуут, Эрдэнэ)-ийн 60, 4 байгууллага (Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар)-ын 40 нийт 100 сургагч багшийг 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 23-ныг хүртэлх 3 өдрийн сургалтаар бэлтгэж багшлах эрхийн сертификат олгосон. Сургалтыг ОБЕГ, Дэлхийн зөн Монгол ОУБ, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Улаан загалмайн хороо хамтран амжилттай зохион байгууллаа.

АССУСАХ мэргэжилтэн, ахлах дэслэгч Л.Бат-Ирээдүй