Дүүргийн засаг даргын баталсан А/07 тоот захирамжаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дотоод гадаад орчны аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд хяналт шалгалтыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс зохион байгуулан нийт 24 объектыг хамруулан ажилласан ба хяналт шалгалтаар 110 зөрчлийг илрүүлэн заавал биелүүлэх албан шаардлага 7, мэдэгдэл 5-ыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажиллаж аюулгүй байдлаа ханган ажиллаагүй 2 иргэнийг 200.000 төгрөгөөр торгож зөрчил дутагдлыг арилгуулан ажилласан байна.

Хяналт шалгалтын ажлын хэсгийг дүүргийн засаг даргын орлогч А.Амартүвшин ахлан бүрэлдэхүүнд Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, гэр бүл хүүхэд, залуучуудын хэлтэс, онцгой байдлын хэлтэс, цагдаагийн 1,2 хэлтэс, замын цагдаагийн хэлтэс, албан бус-насан туршийн боловсролын төв, боловсролын хэлтсийн дэргэдэх эцэг, эхийн зөвлөл, хууль сахиулахын их сургуулийн 642 дугаар дамжааны сонсогч бүрэлдэхүүн хамрагдан зохион байгуулан ажиллаж байна.