ӨСВӨРИЙН АВРАГЧ" БҮЛГИЙН СУРАГЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙ СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ, БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулиудын 60 ѳсвөрийн аврагч, 3 багш хамрагдаж Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олгох, тэднийг болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад сургуулийнхаа сурагчдад дээрхи мэдээллээр сургалт орох чадварыг дээшлүүлэх зорилгоор Бэлэн бай 10 төрлийн багц сургалтыг зохион байгуулав.

Сургалт 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд гамшгаас хамгаалах доорхи мэдээллийг олголоо. Тухайлбал,

1. Газар хөдлөлт
2. Зуд
3. Хүчтэй цасан болон шороон шуурга
4. Аянга, цахилгаан
5. Үер
6. Гал түймэр
7. Ой хээрийн түймэр
8. Уур амьсгалын өөрчлөлт
9. Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин
10. Химийн бодис материалын зохистой хэрэглээ

Сургалтыг Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс санаачлан, Дэлхийн зөн Өвөрхангай орон нутгийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Танхимын сургалтыг Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол удирдан явуулж, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Г.Ганбаатар, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн, Эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Гаваадамба нар орлоо.

Уг сургалтыг Онцгой байдлын газар болон тѳрийн болон тѳрийн бус байгууллагын уялдаа холбоо ерөнхий боловсролын сургуулиудын Өсвөрийн аврагч бүлгийн хамтын ажиллагаатай ажиллах чадварыг эзэмшүүлсэн сургалт боллоо гэж сургуулийн захиргаа дүгнэсэн юм.