Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн хуваарь төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25 ажилтан албан хаагчдад  2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулав. Мөн байгууллагын  гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотгол, төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгийн үйл ажиллагаанд тулгуурласан дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ