Өвөрхангай аймгийн Улсын тэргүүний Мэргэд лаборатори сургуулийн  7-8 дугаар ангийн 80 гаруй хүүхдүүдэд Гамшгийн үед амьдрах чадвар сургалт зохион байгуулав. Сургалтыг Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч а/а Г.Алтанцэцэг Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр 2 цагийн сургалт зохион байгуулсан.