Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Баян-Өндөр сумын Зэст багийн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан үзүүлэх сургуулийн төлөвлөгөө боловсруулан аймгийн ЗДТГ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж ажилласан.

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах хуулийн 26.1.6, 27.1.4-т заасныг үндэслэн  Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллаж  бэлэн  байдлыг хангуулах зорилгоор 2015 оны 10 сарын 14 өдрийн 12:00 цагт Зэст багийн нутаг дэвсгэр зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, иргэдийг хамрууллаа.

Сургалтанд тус багийн нийт 1316-иргэд, аж ахуйн төлөөлөл оролцсон.