Онцгой байдлын газрын төлөвлөгөөний дагуу гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдад гал унтраах анхан шатны мэдлэг ойлголт зорилгоор ГТУА 16 дугаар ангийн Дэслэгч Б.Пүрэвдорж салааны захирагчтай 1 дүгээр салааны бүрэлдэхүүн "Арвижих" худалдааны төвтэй хамтран 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа. Сургуулийн хүрээнд тус байгууллагын 8 ажилчинд Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зөв байршуулах, ашиглах, аврах зам гарцын талаарх мэдлэг олгох 1 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж ажиллаа.