ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 5-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 21 АЖИЛТАН АЛБАН ХААГЧ, 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 18 АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
“Гал унтраах тархалтын сургууль”-ийг 2019.01.17-ны өдөр зохион байгуулсан. Уг сургалтанд Онцгой байдлын газраас 8 алба хаагч, 5-р цэцэрлэгийн 21 албан хаагч, 9 дүгээр цэцэрлэгийн 18 ажилтан албан хаагчдад 6 цагийн болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болон хүүхдүүдээ хэрхэн хамгаалах, аюулгүй гаргах, байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, чадвар, хандлага,төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан. Танхимын сургалтаар “Гамшгаас хамгаалах Бэлэн бай” багц хичээлийн гал түймэр, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж сэдвээр Онцгой байдлын газрын эмч сэтгэл зүйч ахлах дэслэгч Б.Гаваадамба сургалт зохион байгуулсан. Мөн аврах ажиллагаа, Гал түймэр унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан.