Арвайхээр сумын 11 дүгээр тусгай цэцэрлэгийн 12 багш ажилчдад 2019.01.18-ны өдрийн 16:00 цагт гамшгаас хамгаалах “БЭЛЭН БАЙ” сургалт зохион байгуулав. 
Тус сургалтыг Ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн танхимын, Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Д.Бямбатогтох захирагчтай 1-р салааны бие бүрэлдэхүүн дадлага сургуулийг зохион байгуулан хамтарч 3 цагийн дадлага сургууль зохион байгуулсан.