Аймгийн “ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР”- ын даргын хүсэлтээр Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, байгууллагын барилга байгууламжийн аюулгүй байдал, албан хаагчдын сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэх аюулгүй ажиллагааны төвөвлөгөөний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15:00-18:00 цагт Ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн, эмч сэтгэл зүйлч ахлах дэслэгч Б.Гаваадамба нар Гал түймэр, Газар хөдлөлт гэсэн сэдвээр танхимийн болон дадлага сургуулийг 3 цагийн багтаамжтай зохион байгуулсан.