Онцгой байдлын газар, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын "Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр" хамтран Дархан-Уул аймгийн ЕБС-уудын дунд "ГАМШГИЙН ЭРСДЛЭЭС ХАМГААЛАГДСАН ЗАГВАР СУРГУУЛЬ" байгуулахаар удирдамжит уралдаан зарлаж дүнгээ гаргалаа. Тус уралдаанд аймгийн 12 ЕБСургууль оролцсоноос "Жигүүр" цогцолбор, "Од" цогцолбор сургуулиуд шалгарлаа. Уралдаанд шалгарсан сургуулиудад 5,7 сая төгрөгийн Гамшгийн эрсдлийг бууруулахад чиглэсэн тоног төхөөрөмж хэрэгслээр анги тохижуулан ОБГ-ын дарга х/а Г.Батбаяр, ДЗМОУБ-ын ДНХХ-ын менежер У.Ганцэцэг нар гардуулж өглөө

.