Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчдыг биеийн тамир спортын арга хэмжээнд идэвхтэй оролцуулах бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг чийрэгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 3 төрөлт тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр дүүргийн 13 дугаар хороо “ЭКО” спорт заасанд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд хэлтэс, гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангиуд болон ахмадын 80 гаруй албан хаагч нараас бүрдсэн баг тамирчид хамрагдан гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр хошууч Н.Баттулга захирагчтай 14 дүгээр ангийн баг тамирчид шилжин явах цомын эзэд боллоо.