10 дугаар сарын 17-18-нд Онцгой байдлын газар, Японы хүүхдийг ивээх сан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургагч багш нар Архангай аймгийн Өндөр-Улаан суманд “Гамшиг, онцгой байдлын үед сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх” сургалтыг Дэлхийн зөн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Сургалтын гол зорилго нь гамшиг, онцгой байдлын үед аюулд өртсөн хүүхдүүд, түүний гэр бүлд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг оролцогчдод эзэмшүүлэх цаашлаад тус суманд энэ зун үерт өртсөн болон эмзэг бүлгийн 117 өрхөд сургалтанд оролцогчид сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж, шаардлагатай байгууллагуудтай холбож өгөх ач холбогдолтой юм.
Тус сургалтанд Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газрын дарга, ажилтнууд, сумын цагдаа, цаг уурч, сургуулийн нийгмийн ажилтан, багш нар, цэцэрлэгийн арга зүйч, багш, ажилтнууд, сумын өрхийн эмнэлэгийн эрхлэгч эмч, ажилтнууд зэрэг 17 хүнийг хамруулан 2 өдөр 16 цагийн сургалтыг явууллаа.