Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нь нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, урьдчилан сэргийлэх, даатгалын байгууллагатай хамтран ажиллахын давуу тал, хүүхдийн болгоомжгүй үйлдлээс гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилготой “ГАЛ ТОГЛООМ БИШ” гар зургийн уралдааныг Онцгой байдлын газраас 27 дахь жилдээ зохион байгууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагааг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Дархан 50” цогцолборт зохион байгуулж Аймгийн Засаг даргын орлогч, АЗДТГ-ын дарга, Дархан сумын Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын хурандаа Г.Батбаяр, ХГБХ Хэлтсийн дарга, “Монре” даатгал ХХК-ын захирал, ДЗМОУБ-ын ДНХХ-ын зохицуулагч нар шалгарсан 33 хүүхдийг шагнаж урамшууллаа.