Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуульд тус сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн 114, ард иргэд 210, нийт 324 хүнийг хамруулан аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх 10 цагийн танхимын, 24 цагийн дадлагын сургалтыг зохион байгууллаа.
Тус сургуулиар штабын бүрэлдэхүүнийг мал амьтны гоц халдварт шүлхий өвчин, зуд, ой хээрийн түймрийн цагийн байдалд ажиллуулж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах дадлага эзэмшүүллээ.
Сумын онцгой комисс, штаб, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Сорил тэмцээн"-ийг зохион байгууллаа.
Сумын хүн эмнэлэг, хувийн мал эмнэлгийг хээрийн нөхцөлд нүүлгэн шилжүүлж дэлгэн байрлуулж, сургуулийн цагийн байдалтай уялдуулан дадлага сургууль хийлээ. 
Иргэдийг сумын аюулгүйн талбайд шилжин байрлах дадлага сургуулийг зохион байгуулж 210 иргэн хамрагдлаа.
Мөн газар хөдлөлт, гал түймрийн аюулын үед эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн оролцоотойгоор зохион байгууллаа.