Арвайхээр сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн 220 эцэг эхчүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  “Хүүхэд хөгжил хамгаалал”-ын зорилтот жилийн тохиолдуулан Онцгой байдлын газар, Арвайхээр сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн удирдлага, Эцэг, эхийн зөвлөл хамтран  “ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦОО ХАНДЛАГА ” сэдэвт сургалтыг аймгийн Хөгжимт драмын театрт  зохион байгууллаа. Уг сургалтыг нээж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХдарга А.Ишдорж, О.Пүрэвдорж нар эцэг эхчүүдэд хандаж үг хэлсэн. Эцэг, эхчүүдэд хүүхдийн хүмүүжлийн эерэг хандлагын талаарх мэдлэг, мэдээлэл өгөх, таны гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин, эрүүл аюулгүй өсөж торних орчин бүрдүүлэх, нийгэмд хандах хандлагыг эерэг болгох, тэдний оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн бүх гишүүд амьдрах орчиноо зөв болгох талаар мэдээлэл өгсөн.  аливаа гамшиг ослоос Бидний ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалах талаар Аймгийн Онцгой байдлын газар, ГБХЗГ, БОЭТ, Аймгийн цагдаагийн газрын мэргэжилтэнүүд тус бүр 45 минутын сургалт зохион байгуулж хамтарч ажиллаа.