Онцгой байдлын албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмгэдүүлэх зорилготой "Ажил мэргэжлийн ур чадварыг үнэлэх" дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд саадтай 100 м, ГАБТХууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн тест, Гал унтраах тархалт, Дуудлага хүлээн авагч нар IC-78 радио станц ажлын горимд бэлтгэн үелзлэл суулган төв 101-тэй холбоонд орох, салааны захирагч нар байршил тогтоогчоор тодорхой цэгийн кординатыг тогтоож галын голомтыг тодорхой хугацаанд илрүүлэх, эмнэлгийн анхны тусламжыг бие биендээ үзүүлэх зэрэг дасгалыг хийж гүйцэтгэлээ.

Дадлага сургуулийн дараа газрын дарга дүнгийн хурал хийж болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед ажиллах онолын болон тактикийн зөвөлгөө өгч албаны мэдлэг дадлагыг ахиулах үүрэг даалгавар өглөө.