Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналтын тасаг,  Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Завхан-хангай” ОНХХ төсөлтэй хамтран Чигэстэй, Жаргалант багт байрлах 3,8,9-р цэцэрлэгийн нийт 200 хүүхдүүдэд  “Хүүхдэд гамшиг ослын талаарх онол арга зүй” сэдэвт сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 13,14,15 -ны өдрүүдэд ГХУХБ Б.Амарсанаа, Э.Батжаргал, ССУСАХМ П.Одонтуяа нар зохион байгуулсан.

Дэлхийн Зөн  Монгол ОУ-ын байгууллагын “Завхан хангай” ОНХХ  төслөөс хүүхдүүдийг урамшуулан цайны материал тарааж, өнчин болон амьдралын түвшин доогуур, эцэг эхээсээ хол цэцэрлэгт хамрагдаж байгаа 4 хүүхдэд өвлийн дулаан хувцасаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.