Өвөрхангай аймгийн засаг даргын 2018 оны 07сарын 19-ны А/460 тушаалын хэрэгжилтийг хангах Хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөр олон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аливаа гэнтийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуусан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Аяны хүрээнд 2018.11.02-ны өдөр Өвөрхангай аймгийн 13 багийн Өрх гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар судалгаа, галын аюулгүй байдал, пийшин зуухны аюулгүй байдал, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зохилгоор багийн түвшинд эрсдэл өндөртэй 130 айл өрхийн 650 гаруй хүнд  санамж сэрэмжлүүлэг тарааж, заавар зөвлөгөө өгч эрсдэлийг газар дээр нь арилгуулан ажилласан. Мөн нийтлэг зөрчил болох үнс нурмаа ил задгай асгасан 25 айл, пийшин зуухны аюулгүй ажиллагаа алдагдсан 2 айл, цахилгааны аюулгүй байдал алдагдсан 5 айл өрхийг зөрчил дутагдалыг арилгуулах эргэж шалгах талаар сануулага өгч ажилласан юм. Мөн иргэдэд болзошгүй аюулаас өөрийгөө болоод гэр бүлээ авран хамгаалах чадвар эзэмшүүлэх зөвлөмж зааварчилгааг өгсөн.