Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 453 сурагчдад гамшгаас хамгаалах Тактикийн сургуулийг зохион байгуулав.

Тус сургуулийн үеэр Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол сурагчдад Бэлэн бай багц сургалтын "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ерөнхий ойлголт"ө, "Газар хөдлөлт" сэдвээр танхимын сургалт орлоо.

Тактикийн сургуулийг 4-р салааны захирагч, дэслэгч М.Пүрэвсүрэн салааныхантай хамтран явуулав. Сургуулийн үеэр гал унтраах үйл ажиллагаа, 2 давхараас нурангид дарагдсан хүүхдийг аврах ажиллагааг үзүүллээ.