Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран  аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан албан хаагч “ХАБЭА” тухай хуулийн талаарх ойлголт мэдлэг олгох, сайн туршлага хуваалцах, “Ажлын байрны аюулгүй ажиллагаа”, “Ажлын байрны эрүүл ахуй” “Байгууллагын галын аюулгүй байдал”  сэдвээр 6 цагийн тахимын сургалт, 2 цагийн дадлага сургууль зохион байгуулсан. Уг сургалтанд 45 аж ахуйн нэгж байгууллагын 45 ажилтан албан хаагч хамрагдсан.