Байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу тус газрын урьдчилан сэргийлэх тасаг Гал түймрийн улсын хяналтын байцаагчтай хамтран 14 дүгээр цэцэрлэгийн 13 багш, ажилтанд танхимаар Гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар 1 цаг, Зөрчлийн тухай хуулийн аж ахуй нэгж байгууллага, иргэнд холбогдолтой заалтуудаар 30 минутын сургалтыг тус цэцэрлэгт 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулан ажиллаа.