Тус газрын урьдчилан сэргийлэх тасаг, Аймгийн Улаан загалмайн хороотой хамтран Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 54 ажилтан, албан хаагчдад танхимын сургалтыг “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх” талаар 30 минут, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн аж ахуй нэгж, байгууллага, иргэнд холбогдолтой заалтуудаар 1 цаг, “Амьлуулах суурь тусламж”-ын талаар 30 минутын сургалтыг тус газрын сургалтын танхимд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан ажиллаа.