ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэг олгох зорилгоор  Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад,  болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Баруун-Урт сумын ЗХ-ний 338 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад
Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэгийг олгосон бөгөөд сургалтад 84 алба хаагчид хамрагдсан юм.