ИРГЭДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэг олгох зорилгоор 1-9 дүгээр багийн иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. 1-9 дүгээр багийн өндөр настан, хөдөлмөр эрхэлдэггүй 160 иргэдийг хамрууллаа.