Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018оны А/819 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/294 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/211 дүгээр тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд “Гамшгийн үеийн удирдлага, санхүүжилт”,”Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга ажиллагаа”, “Аврах ажиллагааны үндэс” сэдвүүдээр танхимын сургалт, аврах ажиллагааны багаж хэрэгсэл гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаатай танилцах гэсэн үе шаттайгаар зохион байгууллаа.