Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах тухай удирдамжийн дагуу ТЭЦ-3 ТӨХКомпани, Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК, Эрчим сүлжээ ХХК зэрэг байгууллагуудад хяналт шалгалт ажлыг зохион байгуулж байна. 

Галын аюулгүй байдлын норм дүрэм, стандартыг зөрчсөн 45 зөрчил илрүүлж, газар дээр нь 5 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 7 эрх зүйн баримт бичгийг гаргаж,  эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна. Хяналт шалгалт энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.