Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг төлөвлөх, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, чадавхийг дээшлүүлэх сургалт, мөн сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдад ажиллаж байна.

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр