Өвөрхангай аймгийн Хархорин сумын Н.Энхтуяа захиралтай ерөнхий боловсролын Орхон сургуультай хийсэн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах, аврах 45 дугаар анги "Гамшгаас хамгаалах Тактикийн сургууль"-ийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

"Газар хөдлөлтийн улмаас гал түймэр гарсан үед урьдчилан сэргийлэх нь" сэдвээр Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн захирагч, дэслэгч Г.Балжинням, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, Салааны захирагч, дэслэгч, Ж.Энхтөр, дэслэгч Э.Жалбуу, дэслэгч М.Пүрэвсүрэн нар удирдан 42 багш, ажилчид болон 381 сурагчид тактикийн сургуулийг хийв.

Ерөнхий боловсролын Орхон сургуулийн  сургуулиар 6-12 дугаар ангийн сурагчдад "Бэлэн бай" багц сургалтын "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах", "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа  хангах, танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл өгөх" зорилготой танхимын сургалт зохион байгуулсан. Мөн  Газар хөдлөлтийн үед нурангад дарагдсан 2 сурагч, гал түймэр, мэнэлгийн анхны тусламж үзүүлэх, өөртөө болон бусдад тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж гүйцэтгэлсэн. Гамшгаас хамгаалах тактикийн сургуульд сум дундын Цагдаагийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг хамтран оролцлоо.