Онцгой байдлын газар, ДЗОУБайгууллагын Өвөрхангай, Арвайхээр ОНХөтөлбөр,  БСУГазар, Улаан загалмайн хороо хамтран “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг 2018 оны 09 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж 11 сумын 18 сургуулийн ахлах бүлгийн 157 сурагч, 18 багш хамрагдсан.

Тэргүүн байр Арвайхээр сумын улсын тэргүүний “Мэргэд” цогцолбор сургуулийн Аянга баг шалгарч шилжин явах цом, алтан медаль 250,000 мянган төгрөг үнэ бүхий зүйл,  дэд байр Уянга сумын ЕБ-ын сургуулийн “Сонор” баг,  өргөмжлөл, мөнгөн медаль, 200,000 төгрөг, хичээлийн хэрэгсэл 3-р байр Тарагт сумын ЕБ-ын сургуулийн “Шонхор” баг өргөмжлөл 150,000 төгрөг, хичээлийн хэрэгсэл, тусгай байр Хархорин сумын ЕБ-ын сургуулийн “Бүргэд” баг өргөмжлөл, 50,000 төгрөг,  “Шилдэг аврагч” эмэгтэй Хархорин сумын 2 дугаар сургуулийн Ө.Шүрэнэрдэнэ, Баян-Өндөр сумын ЕБС-ийн А.Мөнхзориг, Арвайхээр сумын 1-р сургуулийн Ж.Ганболд нар шалгарч Боловсрол соёл урлагийн газрын хүндэт медаль шилдэг сурагч тэмдэгээр тус тус шагнагдасан.

ЕБС-ын сургуулиудын дунд өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулсанаар өсвөр насны хүүхэд багачууд өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гамшгийн үед амьдрах чадвар эзэмшиж гамшгийн мэдлэг дадлагатай болсон.