Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар нь 2018 оны 09 дүгээр сард зохион байгуулах “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” буухиа тэмцээнээ өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Улаан загалмайн хороо болон ГТУА-22 дугаар ангийн алба хаагчидтай хамтран зохион байгууллаа.  Буухиа тэмцээнд  Дархан дээд сургуулийн 58 оюутан оролцсон бөгөөд дараах даалгаврыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Гамшгаас хамгаалах асуулт хариултын өртөө
  • Саадтай зам
  • Утаанаас дүрвэх өртөө
  • Хамтын хүч өртөө
  • Гал унтраах өртөө
  • Тэсэж амьд үлдэх өртөө
  • Эмнэлгийн анхны тусламж
  • Цаасан аяга хийх
  • Барилгын өндөр давхарт 3 сунадаг шатаар гарах зэрэг 9 өртөө дамжин тус тусын онцлог бүхий даалгавруудыг хийж хурд хуч авхаалж самбаагаа сорин уралдлаа. Тэмцээний дүнгийн дагуу 1,2,3 дугаар байранд орсон 3 багийн 30 сурагчдыг өргөмжлөл,  үнэ бүхий зүйлээр шагнаж  урамшуулан сурлагын өндөр амжилт хүслээ.