“Шинэ Дорноговь-II”  тогтвортой хөгжлийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбадрах суманд аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2015 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулав.

       Онцгой байдлын газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зайнаас зохион байгуулах тухай удирдамж”-ийн дагуу 2015 оны 09 дүгээр 25,26-ны өдрүүдэд Улаанбадрах сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг хамруулан зайнаас зохион байгуулав.

       Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг батлагдсан удирдамжийн дагуу Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хошууч С.Сэргэлэнбаатар, онцгой байдлын газрын зарлан мэдээлэл,холбооны асуудал  хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч М.Эрдэнэсайхан, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч Д.Батчимэг нарын  бүрэлдэхүүнтэйгээр зайнаас удирдлага зохион байгуулалтаар хангаж Улаанбадрах сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн өгөгдсөн тактикийн даалгавар дээр ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэв.

     Аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах удирдамж, зааврыг Улаанбадрах сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулан  вэб камер ашиглан хуралдаж,  гүйцэтгэлийг  цахим шуудангаар тухай бүрт нь авч харилцан ажилласан.Уг сургалтанд нийт 75 хүн, 10 автомашин хамрагдав. 

     Энэхүү сургалт нь гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл дамжуулах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед  гамшгаас урьдчилан сэргийлэх шуурхай ажиллагааг хангах төсөв зардал, цаг хугацаа хэмнэх  боломжтой  үйл ажиллагаа болно.