Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадам БНСУ-ын Чүнжү хотод зохион байгуулагдаж байгаа наадамд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдөж байгаа юм.  Монгол улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцож байна.

Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд манай баг тамирчид хүрэл медаль, шатрын тэмцээний төрөлд мөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.