Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2018.09.12-ны өдөр хөдөөгийн малчидад  гамшгаас хамгаалах Бэлэн бай сургалт зохион байгууллаа.

Арвайхээр, Тарагт сумдын  35 малчин өрхийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох, зудын үед авах арга хэмжээ, малын идэш тэжээл бэлтгэх өрхийн бэлэн байдлын төлөвлөөгөө,  мал амьтаны гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт болон шинжлэх ухааны аргад суралцах 4 цагийн сургалт дадлага зохион байгуулсан. Уг сургалтанд Сингапур улсаас хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн 25 иргэн ирж Монголын малчин ард түмэн зудын гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлдэг, бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангадаг талаар дүн шинжилгээ хийн сургалтын үйл явцтай танилцсан юм.