ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн төлөвлөгөөний дагуу сум дундын прокурорын газрын 11 албан хаагчдад 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гал унтраах тархалтын сургууль сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 1 дүгээр салааны захирагч, дэслэгч Ж.Энхтөр, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол нар удирдан сургалт явуулав.

Танхимын сургалтаар албан хаагчдад гамшгаас хамгаалах “Бэлэн бай” багц сургалтын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвийн хүрээнд гал түймэр үүсэх шалтгаан нөхцлийг танилцуулж, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах аргад сургаж, гал унтраагуул ашиглах зааврын талаар практикаар сургалаа.

Image may contain: 9 people, including Мөнхбаатар Бундхорол and Ж. Энхтөр, people standing and outdoor