Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс нь Шанх багийн Баруун хүрээ хийдэд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр галын аюулгүй байдлын үзлэг, хяналт шалгалт хийж  заавар зөвлөгөө өгсөн. Мөн Гамшгаас хамгаалах Бэлэн бай сургалтыг  Тус байгууллагын 14  ажилтан албан хаагчдад АССУСАХМ дэслэгч М.Бундхорол гал түймэр үүсэх шалтгаан нөхцөл, ахуйн орчинд гал түймэр үүсэх шалтгаан нөхцөл  үүнээс хэрхэн сэргийлэх , гамгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах талаар 3 цагийн сургалт зохион байгуулсан.