Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, голомтод үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, сурталчилгааг шат дараатай зохион байгуулж, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс нь урьдчилан сэргийлэх шат дараатай ажлууд зохион байгуулан ажилласаар байна.

- Голын дагуу амарч, зугаалж буй иргэдэд сэрэмжлүүлэг тараах материал өгч, ажиллаж байна.
- Хархорин сум дахь жуулчны баазуудын удирдлагуудтай уулзаж, сэрэмжлүүлэг тараах материалыг баазын мэдээллийн самбарт болон хоолны газарт байршуулах хүсэлт гарган ажиллаж байна.
- Хархорин сумын худалдааны төв болох Манлай тод захад сэрэмжлүүлэг мэдээллийг байршуулав.
- Эрдэнэ Зуу, Хархорум музейн үзэгчдэд сэрэмжлүүлэг тараах материалыг өгч, ажиллаж байна. Мөн музейд сэрэмжлүүлэг мэдээллийг байршуулав.
- Хэлтсийн цахим хуудсаар сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байна.
- Сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сэрэмжлүүлэг тараах материалыг өгч байршуулав.
- Сумын Засаг даргын Тамгын газарт үерийн нүхэн гарц болон даланг холбогдох байгууллагуудаар тогтмол цэвэрлэгээ хийлгэж байх талаар албан тоот хүргүүлэв.
- Хүн олноор цуглардаг супермаркет, хот хоорондын тээвэр зохицуулалтын газар, шатахуун түгээх станцууд, банкуудад мөн сэрэмжлүүлэг мэдээ байршуулав.