Монгол улсын засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөрийн 80 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийг газар болгосонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн б/326 тушаалын дагуу “ Нээлттэй хаалганы өдөр”-ийг Сайншанд, Замын Үүд, Айраг сумын хэмжээнд зохион байгуулж Онцгой байдлын газар болсон талаар аймаг, орон нутгийн удирдлага, төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчилав.

Тус үйл ажиллагааны үеэр Сайншанд сумын “Иргэдээ сонсох лхавга гараг”-ийн мэдээллийн цагаар Сайншанд сумын иргэдэд Онцгой байдлын газар болсонтой холбогдуулан албаны үйл ажиллагааг сурталчилж, 2015 онд гарсан гал түймэр, гамшиг осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай  мэдээллийг сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч Д.Батчимэг, Гал унтраах, аврах 33 дугаар ангийн салааны захирагч онцгой байдлын ахмад С.Намжилсүрэн нар мэдээлэл хийв. 

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд Сайншанд, Замын Үүд, Айраг сумын төв талбайд Онцгой байдлын албанд хэрэглэж байгаа гал унтраах, аврах үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг  дэлгэн байрлуулж танилцуулга хийж, иргэдэд албаны үйл ажиллагаатай танилцах, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авах боломж бүрдүүлж, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага материалыг хүргэж ажилласан. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын 65 бүрэлдэхүүн, нийт 2500 иргэд хамрагдсан.