Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг олон нийтэд олгох, бэлэн байдлаа хангах, иргэд өөрт болон бусдад анхны тусламж үзүүлэх чадавхи, мэдлэг олгох зорилгоор Эрүүл мэнд анхны тусламж, гал түймэр, газар хөдлөлт, химийн бодис зөв зохиостой хэрэглээ, хүн малын гоц халдварт өвчин зэрэг сэдвүүдээр Шарга сумын нийт 25 иргэнийг хамруулан “БЭЛЭН БАЙ” сургалтыг хийлээ.
Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгийн санхүүжилтээр 8,0 сая төгрөгийн өртөг бүхий галын усан хөөрөг, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг хүлээлгэн өглөө.